МЕТРО ЭКСПРЕСС- өөртөө үйлчлэх угаалгын цэг, Хими цэвэрлэгээ, Улаанбаатар, Монгол улс

Эрүүл мэнд, гоо сайханы бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн Тайлбар


Чацарганы тостой савангийн найрлагагүй нүүр цэвэрлэгч

Нүүрний арьс цэвэрлэгээ бол эрүүл, өнгөлөг арьстай байхын гол үндэс юм. Энэхүү савангийн найрлагагүй нүүр цэвэрлэгч нь РН түвшин нь 5.5 бөгөөд нүүрний арьсыг маш зөөлөн цэвэрлэх ба арьсны гуужсан эд эс, бохирдол болон нүүрний будгийг бүрэн арилгаж арьсыг амрааж, зөөлөн толигор, чийглэг болгон сэргээж өгнө.

Зөгийн цавууны охь, ромашка, витамин Е, оливын тос, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисууд зэрэг байгалийн гаралтай найрлагууд нь арьсыг зөөлрүүлэх бөгөөд ялангуяа чацарганы тос нь арьсны улайлтыг багасгах, зөөлрүүлэх, чийгшүүлэх, арьсны нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээтэй байдаг.

Хэрэглэх заавар:Алган дээрээ бага хэмжээгээр аваад нүүрний чийгтэй арьсан дээр 1 минутын турш тойрог хөдөлгөөнөөр массажлаад усаар угааж, зайлна. Дараа нь чийгшүүлэгчээ түрхэх ба бүх төрлийн арьсанд тохирно.

Зуун наст, ромашка болон А витаминтай нүүрний тоник

Сайхан арьстай байхын гол үндэс нь үр дүнтэй гүн цэвэрлэгээ билээ. Энэ тоник нь спирт агуулаагүй бөгөөд арьсыг гүн цэвэрлэж, хормын дотор сэргээх ба цэвэрлэгээг бүрэн төгс хийж таны арьсыг цэвэрхэн, шинэхэн мэт болгоно. Мөн арьсны РН түвшинг тэнцвэржүүлэх, нүхийг агшаах, үхмэл арьсыг гуужуулах, чийгшүүлэгч үйлчилгээг сайжруулах зэрэг олон үүрэгтэй.

Найрлагандаа ромашканы охь, зуун наст, А витамин, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудыг агуулдаг.

Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэснийхээ дараа тоникоо хөвөнд шингээж нүүр, хүзүүгээ тойрог хөдөлгөөнөөр арчиж цэвэрлэнэ. Үүний дараа чийгшүүлэгчээ түрхэнэ. Нүүрэндээ маск тавих эсвэл арьсаа гуужуулсны дараа хэрэглэж болно.

Бүх төрлийн арьсанд тохирно.

Арьс чангаруулагч сериум

Өвөрмөц, шинэлэг жороор бүтээгдсэн гайхамшигтай, мэдэгдэхүйц үр дүнг урт хугацаанд өгөх энэхүү сериум нь тослог биш бөгөөд нүүрний будгийг удаан хугацаагаар тогтоох үйлчилгээтэй. Коллагений эсийн төлжилтийг дэмжин арьсыг чангаруулж, торгомсог зөөлөн болгоно. Найрлагандаа: Түргэн үйлчилгээтэй Gotu Kola-ийн охь, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисууд, наранцэцэгийн үрийн тос, calendula-ийн охь, нохойн хошууны тос, Е витамин агуулдаг.

Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо 3 дуслыг нүүр хүзүүндээ тойрог хөдөлгөөнөөр массаж хийн шингэтэл нь түрхэнэ. Минутын дараа чийгшүүлэгч болон шөнийн тосны аль нэгийг сонгож түрхэнэ. 25-аас дээш насныхан хэрэглэх бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Үрчлээний эсрэг сериум

Агаарын бохирдол, тамхины утаа, буруу хооллолт, дааврын өөрчлөлтийн нөлөөнөөс болж арьс уян хатан чанараа алдан, ядарсан харагддаг. Яг үүнд зориулан хамгийн эрс шинэчлэлд хүргэсэн сериум бүтээгдсэн. Торгомсог зөөлөн бүтэцтэй энэхүү сериум нь жинхэнэ гоо сайхны витамины комплекс болох А, Е, С витамин агуулдаг. Витамин А нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, зөөлрүүлэн жигд толигор болгоно.

Витамин Е нь арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж нарны хор уршгийг багасгана.

Витамин С нь хөгшрөлтийн эсрэг гол фактор юм. Цайруулах үйлчилгээтэй, нарны хор нөлөө болон нөсөө толбыг эмчлэхээс гадна, олон төрлийн факторуудын өвөрмөц нэгдэл нь арьсыг чийгшүүлж, торгомсог зөөлөн, толигор болгоно.

Найрлагандаа: луувангийн тосны ханд, оливын тос, нохойн хошууны тос, Омега 3, сөнөсөн тэнгисийн эрдсүүдийг агуулдаг.

Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо 3 дуслыг нүүр хүзүүндээ тойрог хөдөлгөөнөөр массаж хийн шингэтэл нь түрхэнэ. Минутын дараа чийгшүүлэгч эсвэл шөнийн тосны аль нэгийг түрхэнэ. 25-аас дээш насныхан хэрэглэх ба бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хөгшрөлтийн эсрэг нүдний чийгшүүлэгч гель

Зовхины зөөлөн арьс нь чөлөөт радикалууд, өрөөний агааржуулалтын системийн нөлөөнөөс болж хуурайшин хөнгөн гэмтдэг. Ядарснаас болж зовхины арьс орчимд хар хүрээ бий болж, бэлцийж хавагнадаг. Чанар сайтай, баяжуулсан энэхүү нүдний гель нь тунгалаг, торгомсог бүтэцтэй бөгөөд эдгээрийн эсрэг үйлчлэхээр бүтээгдсэн. Маш хурдан шингэх чадвартай ба арьсыг богино хугацаанд өргөж , зовхийг хоромхон зуур будалтанд бэлдэнэ.

Чийгшүүлэгчүүд, зуун наст, ромашканы ханд, сөнөсөн тэнгисийн эрдсүүд, лууван, олив, нохойн хошууны тос зэргийг найрлагандаа агуулдаг ба эдгээр нь үрчлээнээс хамгаалах өндөр үйлчлэлтэй, нүд орчмын арьсыг зөөлрүүлнэ. Нүднийхээ арьсанд анхаарахыг хүссэн бүсгүй хүн бүрт тохиромжтой.

Хэрэглэх заавар: Өглөөд хурууны өндгөөр нүд орчмын арьсанд массаж хийн түрхэнэ. Унтахынхаа өмнө гель-ээ түрхсний дараа зовхины тосоо түрхвэл илүү үр дүнтэй.

Үрчлээний эсрэг зовхины тос SPF-20

Энэхүү үрчлээний эсрэг зовхины тос нь зөөлөн, тааламжтай бүтэцтэй, хурдан шингэдэг, чийглэгийн агууламж өндөр, ядаргаа тайлж тайвшруулах, үрчлээний эсрэг, нүдний доорхи хар хүрээг арилгах, хуурайшихаас хамгаалж, арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах зэрэг үйлчилгээтэй. Уг зовхины тос нь нүд орчмын арьсны төгс арчилгаа юм. Жижиг үрчлээнээс хамгаалах, нүд тойрсон хаван, хар хүрээг багасгана. Зовхины арьсыг нүүр будалтанд бэлтгэнэ.

Найрлагандаа ногоон цайны ханд, чацаргана, зуун настын охь, хохоба-ын тос, Evening Primrose-ийн тос, Е, С витамин, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудыг агуулдаг. SPF – 20 нь UVA, UVB туяанаас хамгаална.

Хэрэглэх заавар: Өглөө оройдоо хэдэн дуслыг зовхины орчимдоо зөөлөн түрхэнэ. Мөн уруул тойрсон арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Коллагентэй арьс чангаруулагч тос SPF – 20

Нүүрний булчингийн сулрал, дааврын өөрчлөлт, наранд түлэгдэх зэргээс болж арьс унжиж, үрчийж харагддаг. Энэхүү өдрийн тос нь арьсыг чангалж, залуужуулах, хөгшрөлтийн эсрэг онцгой үйлчилгээтэй тос юм.

Коллагений эсийн төлжилтийг дэмжинэ, анхилам үнэрт тосны комплекс, Омега 3,6, анар жимсний ханд, Q 10 энзим, нохойн хошуу болон чацарганы тос, витамин А,С,Е, сөнөсөн тэнгисийн эрдсүүдийг найрлагандаа агуулдаг.

Хэрэглэх заавар: Сериумаа хэрэглэсний дараа шингэтэл нь түрхэнэ.

Үрчлээний эсрэг тос SPF – 20

Энэхүү нүүр болон хүзүүний зөөлөн, тансаг торго мэт тос нь маш хурдан шингэдэг ба арьсыг чангалан, үрчлээсийг багасгаж, дээд зэргээр чийгшүүлэх үйлчилгээтэй. Хөгшрөлтийг удаашруулах бөгөөд нарны хэт ягаан UVA, UVB туяанаас хамгаалдаг. Арьсыг сэргээж, жавхаалаг, гэрэлтсэн өнгөлөг болгоно. Витамин С,Е, чацарганы тос, Омега 3,6, ногоон цай, зуун настын ханд, хохоба-ын тос, африкийн самрын тос, Calendula oil, сөнөсөн тэнгисийн эрдэсүүдийг агуулна. Хөгшрөлтөөс болж өнгөө алдаж, суларсан арьсанд болон, хоолны дэглэм барьсны дараа хэрэглэхэд тохиромжтой. Мөн нүүрний будагны суурь болгон хэрэглэж болно. Хөгшрөлтийн эсрэг гойд сайн, хүчтэй үйлчилгээтэй, хэвийн болон хэт хуурай арьсанд зориулагдсан.

Хэрэглэх заавар: Өглөө бүр нүүрээ цэвэрлэж сериумаа түрхэснийхээ дараа нүүр, хүзүүнийхээ арьсанд тойрог хөдөлгөөнөөр шингэтэл нь массаж хийн түрхэнэ.

Цайруулах тос SPF - 20

Энэхүү тос нь сөнөсөн тэнгисийн эрдэсүүд, ургамлын ханд болон хүчлүүдээр баяжуулсан эмчилгээний тос юм.

Нүүр болон биеийн арьсан дээрхи нарнаас үүссэн толбо, сэвх, жирэмсний үеийн нөсөөжилт, батганы сорвийг арилгахад зориулагдсан юм.

Нүүрний нөсөөг цайруулахад хэрэглэхэд тохиромжтой.

Хэрэглэх заавар: Өглөө бүр цэвэрлэсэн нүүрний арьсан дээр шингэтэл нь массаж хийн түрхэнэ. Наранд гарах үедээ заавал нарны тос түрхэнэ.

Луувантай чийгшүүлэгч, тэжээлийн тос

Хүчтэй чийгшүүлэгч, тэжээл өгөгч энэхүү тос нь байгалийн найрлагатай бөгөөд нүүрний арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй юм. Энэхүү тос нь өвөрмөц дэвшилтэт жороор бүтээгдсэн бөгөөд арьсны бүтэц мэдэгдэхүйц сайжирдаг. Энэхүү тос нь луувангийн тосыг агуулдаг бөгөөд луувангийн тос нь арьсны эмчилгээнд хэрэглэгддэгээрээ нэрд гарсан билээ. Луувангийн тосонд бета-каротене-ий агууламж өндөр байдаг бөгөөд арьсыг нарны туяа, агаарын бохирдол, тамхи зэргийн гэмтлээс хамгаалдаг. Луувангийн тос нь ядарсан арьсыг сэргээж, арьсны уян хатан чанарыг сайжруулна. Тос нь А,В,С,Д,Е,К витаминтай, чацарганы тос, анар жимсний тос, нохойн хошууны тос, ромашканы тос, омега 3,6, нарны хамгаалалт болон сөнөсөн тэнгисийн эрдэсүүдийг агуулна.

Хэрэглэх заавар: Өглөө оройд сериумын дараа нүүр болон хүзүүний арьсанд массажлан шингэтэл нь түрхэнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.


Арьс чангаруулах шөнийн тос

Энэхүү тэжээллэг тос нь торгомсог бүтэцтэй бөгөөд дээд зэргийн тэжээл өгөх үйлчилгээтэй. Витамин В5, А, Е – агуулах ба эдгээрт үндсэн 3 үүрэг байдаг. Чангаруулах, тэжээл өгөх, хамгаалах. Энэхүү тос нь витаминууд, Avocado-ны тос, оливын тос, луувангийн тос, зуун наст, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд арьсыг чангаруулах үйлчилгээтэй. Өдөржин ядарсан, стрессийн гаралтай үрчлээг зөөлрүүлж, тэжээл өгнө. Үр дүн: Арьс шөнөжин амарч, сэргэн зөөлөн булбарай, гэрэлтсэн өнгөлөг, жавхаалаг болно.

Хэрэглэх заавар: Орой бүр нүүрээ цэвэрлэж сериумаа түрхсэнийхээ дараа нүүр, хүзүүнийхээ арьсанд тойрог хөдөлгөөнөөр шингэтэл нь массажлан түрхэнэ.

Шидэт шавар маск

Арьсны цэвэр, цэмцгэр болон тэнцвэрт байдлыг хангах нүүрний эрчимт маск. Арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, нүх агшаах, илүүдэл тосыг багасгах, арьсыг гүн цэвэрлэх, тосон давхарга үүсэхгүй болгох ,улайлалтыг намдаах, арьсны өнгийг сэргээх зэрэг гайхамшигтай үйлчилгээтэй.

Сөнөсөн тэнгисийн төмрөөр баяжуулсан байгалийн шавар, эрдэс бодисууд, усан үзмийн үрийн тос, самрын тос, араган модны тос, ромашканы тос, африкийн самрын тос, чацарганы тос, про витамин В5, витамин Е зэргийг найрлагандаа агуулахаас гадна төмөр шингээсэн шидэт чулуу нь арьсны тэнцвэрт байдлыг ханган амрааж, тэжээл өгнө.

Хэрэглэх заавар: Долоо хоногт 1-2 удаа, арьсаа гуужуулсныхаа дараа нүүрэндээ зузаан түрхэж тавина.(нүдний орчим хүргэхгүй) 5 минутын дараа сальфетканы хамт шидэт чулуугаараа ороож маскаа хуулна. Эцэст нь нүүрээ тоникоор арчиж, чийгшүүлэгч түрхэнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Зуун насттай цэвэрлэгч шавар маск

Сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудаар баяжуулсан, таатай хэлбэрийн шавар маск нь зуун наст, хохоба-ын тос, Evening primrose oil агуулдаг ба арьсыг гүн цэвэрлэж, амраан арьсны өнгийг сэргээнэ. Энэхүү маск нь арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлэх ба арьсны нүхийг агшааж, илүүдэл тос, будагны үлдэгдлийг арилгах, улайлтыг намдаах, арьсыг амрааж, тайвшруулах үйлчилгээтэй. Мөн арьсыг залуужуулж, цэвэрлэж, амраана. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хэрэглэх заавар: Долоо хоногт 1-2 удаа, арьсаа гуужуулсны дараа хэрэглэхэд зохимжтой. Нүдний орчим хүргэхгүйгээр нүүрэндээ бага зэрэг зузаан, жигд түрхээд 5 минутын дараа бүлээн усаар зайлж угаана. Дараа нь тоник болон чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе.

Коллагентэй арьс чангаруулах маск

Арьс уян хатан чанараа алдах, коллагений хэмжээ багасгах, нүүрний булчингийн сулрал, дааврын өөрчлөлт, нарны туяа болон хөгшрөлтөөс болж арьс унжиж, үрчлээтдэг. Энэхүү маск нь унжсан арьсыг маш хурдан хугацаанд өргөж, чангаруулах гайхамшигтай үйлчилгээтэй. Арьс чангаруулах, арьсны уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй маш сайн орцуудыг найрлагандаа багтаасан бөгөөд арьсыг толигор, торго мэт зөөлөн булбарай болгож залуужуулна. Витамин А+С+Е+В5, коллаген, ромашка, хулуу, усан үзмийн үрийн тос, хохоба-ын тос, оливын тос, алмонд самарын тос зэрэг анхилуун үнэрт тоснууд, зуун наст болон сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудыг агуулна.

Хэрэглэх заавар: Нүүр болон хүзүүний арьсыг сайтар цэвэрлээд хатсаны дараа нимгэн түрхэх(нүд орчмын арьсанд хүргэж болохгүй) ба 10 минутын дараа бүлээн усаар угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд H&B-ийн коллагентэй тос хэрэглэхийг санал болгож байна.

Арьс чангаруулах хуулдаг маск

Энэхүү гоо сайханы маск нь гель хэлбэртэй бөгөөд маш түргэн хугацаанд үр дүн өгөх ба арьсыг дээд зэргээр сэргээж, өнгөлөг болгоно.

Уг маск нь үндсэн 3 үйлчилгээтэй:- Арьсны гуужсан эд эсийг хуулж, цэвэрлэсэнээр арьс гялалзсан өнгөлөг, торгомсог болно. Сэргээх –алжаал тайлж, энергиэр ханган арьсыг шинэхэн мэт сэргээж өгнө. Чангаруулах – Арьсыг чангаруулж, гэрэлтсэн жавхаалаг болгоно.

Арьсыг сэргээх, чангаруулах шаардлагатай үед хэрэглэхэд тохиромжтой.

Хэрэглэх заавар: Долоо хоногт 1 удаа арьсаа цэвэрлэж, сайн хатаасны дараа зовхины арьсанд хүргэхгүйгээр түрхээд 10 минут хаттал нь байлгаад эрүүнээсээ дух руу чиглэн хуулж авна. Үүний дараа тоник түрхэж, чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе.

Тослоггүй чийгшүүлэгч

Энэхүү нүүрний чийгшүүлэгч тос нь маш шингэн бүтэцтэй бөгөөд холимог болон тослог , хэт хөлрөмтгий арьсанд зориулагдсан.

Арьсанд түрхэхэд агшин зуур шингэн, арьсыг амрааж, зөөлрүүлнэ.

Энэхүү тос нь арьсны өнгөн давхаргыг чийгшүүлж, тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Тослог арьсыг гялалзуулж харагдуулахгүй онцлогтой.

Зуун наст, ногоон цай, өргөст хэмх, ромашканы ханд, витамин А+С+Е, сөнөсөн тэнгисийн эрдэс бодисууд болон нарны хамгаалалттай. Уг чийгшүүлэгч тос нь нүүрний будагны маш сайн суурь болох ба зовхины тосны оронд хэрэглэж болно.

Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо цэвэрлэсэн нүүр, хүзүүний арьсанд хөнгөн хөдөлгөөнөөр массаж хийн шингэтэл нь түрхэнэ. Эрэгтэйчүүд сахал хуссаныхаа дараа түрхэж болно.

Батганы тос

Сөнөсөн тэнгисийн эрдэс бодисуудыг агуулсан энэхүү байгалийн гаралтай бэлдмэл нь нүүр болон биеийн арьсан дээрхи шархыг намдааж сорвигүйгээр хатаах үйлчилгээтэй. Батга хатаахад нэн тохиромжтой.

Хэрэглэх заавар: Оройд унтахаасаа өмнө сайн сэгсэрч байгаад шархан дээрээ түрхэнэ. Өглөөд усаар зайлна. Ил шархан дээр хэрэглэж болохгүй.

Нүд болон нүүрний будаг цэвэрлэгч

Энэхүү нойтон сальфетка нь нүдний будаг, сормуусны будаг, усны хамгаалалттай сормуусны будаг болон нүүрний будгийг маш сайн цэвэрлэнэ.Спиртийн найрлагагүй.

Сөнөсөн тэнгисийн эрдэс бодисууд, зуун настын ханд, ромашка, про-витамин В5, витамин Е агуулна.

Бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохирно.

Арьсыг сайн цэвэрлэж, сэргээхээс гадна зөөлөн таатай үнэрээ удаан хугацаанд хадгална.

Арьсны эмч нарын туршилтанд орсон тул ямар нэгэн харшил өгөхгүй, эмзэг арьсанд ч хэрэглэж болно.

Хэрэглэснийхээ дараа заавал усаар угаах шаардлагагүй.

Уг цэвэрлэгч нойтон сальфетка нь удаан хугацаанд чийгээ хадгалахад зориулагдсан сайн тагтай.

Нүүр цэвэрлэгч сүүн шингэн

Энэхүү торгомсог зөөлөн бүтэцтэй сүүн шингэн нь арьсанд гүн шингэж гадны бохирдолт, оо энгэсгийг бүрэн уусган цэвэрлэж, арьсыг тайвшруулж, тэжээл өгөн эрүүл, өнгөлөг, толигор, зөөлөн болгоно. Зуун хувь байгалийн гаралтай найрлагатай тул арьсны нөхөн төлжих явцыг түргэтгэж арьсанд цочрол өгөхгүй онцлогтой.

Хэрэглэх заавар: Нүүр, зовхи, хүзүүний арьсанд массажлан түрхээд чийгтэй зөөлөн даавуун алчуураар сүүн шингэнээ арчиж, цэвэрлэнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Нүүр цайруулагч саван

Энэхүү өвөрмөц найрлагатай арьс цайруулагч саван нь арьсыг зөөлөн гуужуулж цэвэрлэхээс гадна нөсөө толбыг цайруулж арьсыг нэгэн жигд өнгөтэй, гэрэлтсэн цагаан болгоно. Найрлагандаа  витамин С болон олон төрлийн жимснүүдийн хандыг агуулна. Хэрэглэх заавар: Маш бага хэмжээгээр авч, нүүрэндээ массажлан хэрэглэх ба хэдэн минут байлгаад усаар сайтар зайлж угаана. Нүд рүү оруулахаас болгоомжил. Өглөө, оройдоо хэрэглэнэ. Дараа H&B-ын цайруулагч тосыг түрхэх ба гадаа гарахдаа заавар нарны тос хэрэглээрэй.

Нимбэгний тостой арьс гуужуулагч

Энэхүү савангийн найрлагагүй гуужуулагч нь арьсны гүнийг сайтар цэвэрлэн чийгшүүлэхээс орчны бохирдлоос хамгаална.

Уг гуужуулагч нь нь үхжсэн арьсны эсүүдийг гуужуулах үйлчилгээтэй бөгөөд улмаар цэвэрхэн, толигор арьсыг шинээр төлжүүлэн гаргаж ирдэг байна.

Эрчүүд сахлаа хусахын өмнө хэрэглэвэл арьсан доорх үсний сүв бөглөрөхгүй байлгах онцлогтой. Чийгшүүлэгч тос, витамин Е, ромашканы ханд, сөнөсөн тэнгисийн эрдэс бодис зэргийн найрлага нь арьсыг гэрэлтүүлж "шүүдэр буусан" мэт чийгшилтэй харагдуулна.

Өдөр тутам, бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Хэрэглэх заавар: Алган дээрээ бага зэргийг аваад нүүрний чийгтэй арьсан дээр цагираг хөдөлгөөнөөр 1 минутын турш массажлана. Дараа нь усаар сайн зайлж угаагаад чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Бүх төрлийн арьсанд тохирно.
 
Сувгийн хаяг тодорхойгүй байна.

И-мэйл Бүртгэл

И-мэйл хаягаа бичнэ үү!

Холбоо барих

(Хариуг доорх нүдэнд бичнэ үү!) 3+2=

Сөнөсөн Тэнгисийн Бараа

Одоо сайтад байгаа

Манайд 9 зочид онлайн