|
Манайх жил бүр угаалгын семинарыг зохион явуулдаг. Энэ семинарт бидэнтэй хамтран ажилладаг болон хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгууллагууд, хувь хүмүүс оролцох боломжтой.
Энэ жил угаалгын семинар 2010-5-12-ны өдөр Чингис зочид буудалд болж өнгөрлөө.
Семинарын Сэдэв: Угаалгын машин тоног төхөөрөмж
Халдваргүйжүүлэлт, бактери устгах чадвар бүхий угаалгын бодис
Семинарын зорилго: Чанартай хэрэглээг бий болгох
Угаалгын семинарын хөтөлбөр
1. АНУ-ын Alliance Laundry Systems компаниас:
Ази номхон далайн орны бүсийн менежер T.P.Tan
Монголын Хятадын бүс хариуцсан менежер Kitty Zhang нар хүрэлцэн ирж оролцон
- Alliance Laundry Systems компаний танилцуулга
- Угаалгын тоног төхөөрөмж гэсэн сэдвээр илтгэл тавьсан.
2. Манай компаниас:
Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Др. Николь Борохов
Борлуулалтын менежер Т. Гантулга
Үйлдвэрлэл хариуцсан менежер О. Чулуунсэрж нар
- Метро Экспресс компани болон угаалгын тоног төхөөрөмжийн танилцуулга,
- Индүүний ач холбогдол
- Угаалга болон үйлдвэрийн тусгай бодис, ноос ноолуур, бохир ихтэй угаалга
- Германы Хенкел компаний Персилийн нян бактери устгах халдваргүйжүүлэлт гэсэн сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан.
3. Сонирхсон тоног төхөөрөмжүүдтэйгээ үзэж, танилцсан.
Семинарын зочидоор: Улаанбаатар болон хөдөө орон нутгаас Яамдууд, Зочид буудал, Эмнэлэг, Уул уурхай, Үйлдвэр, Жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд урилгаар ирж оролцлоо.
Энэхүү семинарт оролцсон байгууллагууд хувь хүмүүс өөрийн хэрэгцээг бүрэн хангах угаалгын тоног төхөөрөмж, угаалгын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, угаалгын бодисын талаарх мэдээ мэдээлэл, мэдлэг болон өөрсдийн хэрэгцээт үйлчилгээгээ авч чадсан. |