Үслэг эдлэлээ хэрхэн яаж хадгалж, арчлах вэ?

Өвлийн улирал тун удахгүй айлчлан ирлээ бүсгүйчүүдээ дулаахан, олны харцыг булаах үслэг эдлэлээ өмсөхөөр яарч буй бизээ. Харин дурлаж дурлаж авсан гоёмсог шуба сайхан арчилж хадгалахгүй бол сор нь налж хэлбэрээ алдаж эхэлдэг билээ. Үслэг эдлэлийг сайн хадгалвал олон жил болсон ч хэвээрээ байдаг. Шубыг аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, яг л хайртай амьтан шигээ салхилуулж байгаарай. Өмсөхгүй далд байгаа ч гэсэн хааяа уутнаас нь гаргаж салхилуулах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ үслэг эдлэл арчлах хэдэн зөвлөгөөг өгье.

Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар явахаас татгалзах хэрэгтэй. Учир нь үс нь унаж, өнгөө алдана.

Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургуй байдаг. Мэдээж бороонд өмсөхгүй л дээ, нойтон цасанд ч аль болох норгохгүй байх хэрэгтэй, машинаар явах эсвэл шүхэр авч явах хэрэгтэй, зун л шүхэр барьдаг гэж битгий бодоорой. Хэрвээ норгосон тохиолдолд газ, халуун плитка, парнаас хол байлгах хэрэгтэй. Харин сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.

Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хаяа салхинд тавих хэрэгтэй, үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг.

Том чөлөөтэй даавуун уутанд л хадгалаарай. Үслэг эдлэл нь үнэрийг өөртөө шингээхдээ сайн байдаг учир, эвгүй үнэрээс сэргийлж жижиг алчууранд дуртай усаа түрхээд карманд нь хийчих. Мольны эсрэг бодисыг карманд нь хийхээ мартваа. Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно. Мэдээж аль болох муухай болгохгүйг л хичээх хэрэгтэй. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсаны хэрэггүй. Хими цэвэрлэгээнд өгөх болсон үгүйг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй л гэсэн үг.

Мөн шубан дээрээ цүнх үүрч болохгүй.

Химийн төвөөр аялцгаая