Энэхүү брэндийг үндэслэгч Эрик болон Адам нарын байгаль орчинд ээлтэй, хийц загварын огт өөр хэв маягийг харуулсан цэвэрлэгээний бодис бүтээх чин хүсэл мөрөөдөл нь тэднийг өнөөдрийн амжилтанд хүргэжээ.

Тэдний хувьд зүгээр нэг угаалтуурынхаа доор нуудаг цэвэрлэгч бодис бий болгохгүй байх нь тун чухал хэрэг байв. Method брэндийн бий болгосон аяга таваг угаагч, бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч, шал цэвэрлэгч, гель хэлбэртэй гарын саван болон гарын хөөс нь тун гайхалтай өнгөлөг хийц загвартай, чанарын хувьд хүний биед хоргүй байгаль орчинд ээлтэй хэмээн олон улсад тодорхойлогддог. Бүтээгдэхүүндээ цагаан гаа, жүрж, нимбэг, зуун наст, цангис жимс, гибискус цэцэг, өргөст хэмх, мандарин, манго, улаалзгана, далайн давс зэрэг байгалийн орц найрлагыг ашигладаг нь давуу тал юм. Эдгээр орц найрлагууд нь таатай үнэр, өнгө оруулах бөгөөд байгалиасаа бактер устгаж хоргүйжүүлэх үйлчилгээг үзүүлдэг тул цэвэрлэгээний бодис хийхэд ашигласан нь мэргэн санаа биш гэж үү.

Орц найрлагандаа ашигладаг эдгээр байгалийн түүхий эдүүд хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг талаар танилцуулъя.

  • Цагаан гаа: Цусны эргэлтийг сайжруулж захын судас тэлнэ, цус шингэлж даралт бууруулна, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй, мигрень толгойн өвдөлтүүдийг намдаадаг нь батлагдсан байна.
  • Жүрж, нимбэг: бохирыг маш сайн цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
  • Зуун наст: Хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20-г нь өөртөө агуулдаг. Цэвэрлэгээнд ашиглахад чийгшүүлж халдваргүйжүүлнэ.
  • Гибискус цэцэг: Хоол амтлах, даралт бууруулдаг ч цэвэрлэгээнд хэрэглэхэд мөн л бактери устгадаг.
  • Далайн давс: Далайн давс нь бодисын солилцоог сайжруулж, үе мөчний өвчнийг эдгээн, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
  • Улаалзгана: арьсны өвчнийг анагааж, өвдөлт намдаах үйлчилгээтэй.
  • Цангис жимс: Нянгийн эсрэг үйлчилгээтэй.
  • Манго: Олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг

Химийн төвөөр аялцгаая