Толбо болгосон хувцсаа хими цэвэрлэгээнд өгөхөөс өмнө юуг анхаарах вэ?

Та хувцас эдлэл дээрээ толбо болгосон бол хими цэвэрлэгээнд өгөхөөс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Толбо болгосон үедээ нойтон болон хуурай сальфеткаар арчих, зориулалтын бус дурын толбо арилгагч бүтээгдэхүүн хэрэглэх, давс түрхэх, аяга таваг угаагч хэрэглэх гэх мэт аргаар арилгах гэж оролдох нь огт үр дүнгүй бөгөөд таны үнэт цаг завыг хий дэмий үрсэн хэрэг болох төдийгүй энэ бүхний эцэст та хайртай хувцсаа өмсөх боломжгүй болно.

Харин та хайртай хувцсан дээрээ толбо болгосон бол манай компанийн мэргэжлийн туслалцааг аваарай.

Таны хувцас эдлэл дээр болсон толбо удаагүй, та толбоо оролдоогүй бөгөөд юуны толбо болохоо зөв тодорхойлж өгөх юм бол толбо арилна. Толбо арилгах процесс нь нэг үгээр хэлбэл химийн урвалын үр дүн юм.

Жишээ нь: Таны хувцсан дээр толбо боллоо гэж бодьё. Та толбоо арилгахгүйгээр шууд угаахад ТОЛБО+УС+УГААЛГЫН НУНТАГ=ТУУН гэсэн найрлага үүслээ. ТУУН+ТОЛБО АРИЛГАГЧ=Үр дүнгүй, эсрэгээрээ ТОЛБО+ТОЛБО АРИЛГАГЧ=Үр дүнтэй болно.

Дүгнэхэд толбо арилгагч бүтээгдэхүүн Т найрлагыг задалж, үйлчлээд толбыг арилгаж байхад, ТУУН найрлагыг задалж, үйлчилж чадахгүй байгаа болохоор толбо үлдэж эерэг үр дүн гарахгүй байна.

Нэмэлт зөвөлгөө өгөхөд зөвхөн хуурай хими цэвэрлэгээнд цэвэрлэгдэх хувцас эдлэл дээр толбо болсон бол та гэрийн нөхцөлд угаалганд хэрэглэгддэг толбо арилгагч бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр, удаалгүйгээр манай үйлчилгээний цэгт хандан үйлчлүүлээрэй.

Химийн төвөөр аялцгаая