Манай үйлчилгээний давуу тал

Угаалгын тоног төхөөрөмж нь хувцас эдлэлийг өндөр концентрат бүхий озоноор баяжуулсан цэвэр усаар 4 удаа зайлснаар угаалгын бодисыг хувцас эдлэлээс бүрэн цэвэрлэж, хувцас эдлэлд хэрэглээний явцад бий болсон таагүй үнэрийг арилгаж, бактерийг 99,99% устгаж, халдваргүйжүүлнэ

Герман улсын “Henkel” фирмийн бараа бүтээгдэхүүнийг угаалга, цэвэрлэгээндээ хэрэглэдэг.

Хувцас эдлэл дээр толбоны онцлогт тохируулан өөрийн лабораторид үйлдвэрлэсэн болон АНУ – ын Church&Dwight, Герман улсын Henkel компанийн толбоны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг тул энгийн цэвэрлэгээгээр арилахгүй толбыг арилгана. Мөн эдгээр толбо арилгагч нь хувцас эдлэлийн материалыг гэмтээдэггүй төдийгүй байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүнүүд

Угаалга, хатаалгын тоног төхөөрөмж нь зөвхөн хүйтэн болон бага температурт цэвэрлэх тохиргоотой тул хувцас эдлэлийг гэмтээдэггүй

Метро Экспресс компани Монголд анх удаа нүүрс ус төрөгчийн шингэн бодисоор шүршиж цэвэрлэгээ хийдэг Итали улсын ILSA фирмийн IPURA маркийн хими цэвэрлэгээний бүрэн автомат удирдлагатай машин суурилуулж хэрэглэгч үйлчлүүлэгчдээ үйлчилж эхэллээ. Энэ машин нь байгаль орчинд ээлтэй, зөөлөн, нүүрс ус төрөгчийн бодисоор шүршиж цэвэрлэгээ хийдэг.
ЭНЭ МАШИН НЬ ОЛОН ДАВУУ ТАЛУУДТАЙ

  1. Төрөл бүрийн хувцсанд зориулсан цэвэрлэгээний тусгай програмуудтай
  2. Хувцас эдлэлийн гадна гадаргуу тал руу шүршиж цэвэрлэдэг
  3. Торгон, силкин материал, ганган хээнцэр, гоёлын даашинз, эмзэг материал, куртик, үслэг эдлэлийн цэвэрлэгээ хийдэг
  4. Цагаан цайвар өнгийн, нимгэн хувцас эдлэлийн цэвэрлэгээ хийдэг.
  5. Цэвэрлэгээнд ус ашиглагддаггүй, толбыг бүрэн арилгадаг , ихэнх толбыг арилгана.
  6. Энэ машин нь уургүй, хаягдалгүй
    Яагаад манай хими цэвэрлэгээ бусдаас өөр байдаг вэ?

Манайд цэвэрлэгдсэн хувцас хими цэвэрлэгээний бодисны ямарч үлдэгдэлгүй бүрэн хатаагдаж гардаг. Хими цэвэрлэгээний бодис перхлориэтилин нь үнэр бага, харшил үүсгэдэггүй. Бид хими цээрлэгээндээ европоос оруулж ирсэн нэмэлт бодисуудыг энгийнээр цэвэрлэхэд арилдаггүй хир, хөлс, цус, сүү зэрэг толбыг арилгахдаа хэрэглэдэг. Бид италийн ILSA машинаар цэвэрлэдэг. Энэ машин бага темпэратурт цэвэрлэж хатаадаг, таны хувцасанд элэгдэл гаргахгүй. Италийн индүүний машинаар индүүддэг, таны хувцасанд элэгдэл гаргахгүй. Бид таны хувцасыг хамгаална, та хувцасандаа санаа зоволтгүй!

Хялбар 3 алхам

Бидэнтэй холбогдох

Та манай 26 гаруй салбараас өөрт ойрыг сонгох эсвэл 70141004 утсаар холбогдож үйлчилгээ авах

Бид цэвэрлэнэ

Бид өндөр технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн ашиглан түргэн шуурхай цэвэрлэж дуусгана.

Та хүлээн авна

Та товолсон хугацаандаа эргэн ирж хүлээн авах эсвэл бид танд хүргэж өгнө. Та гэр бүлдээ цаг заваа зориулаарай.

“Метро-Экспресс” ХХК -ийн зах зээлд өрсөлдөх давуу талууд:

Туршлага

16 жил угаалга, хими цэвэрлэгээний салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дадлага туршлагатай, мэргэшсэн хамт олон.

Хяналт

Хувцас эдлэлийг цэвэрлэгээнд хүлээн авахаас эхлээд хүлээлгэн өгөх хүртэлх цэвэрлэгээний үе шат бүрт иж бүрэн чанарын хяналттай.

Баталгаа

Угаалга, хатаалгын тоног төхөөрөмж нь зөвхөн хүйтэн болон бага температурт цэвэрлэх тохиргоотой тул хувцас эдлэлийг гэмтээдэггүй.

Бүтээгдэхүүн

Герман улсын “Henkel” фирмийн бараа бүтээгдэхүүнийг угаалга, цэвэрлэгээндээ хэрэглэдэг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь хувцас эдлэлийг маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ элдэв үнэрийг арилгаж, нян бактерийг 99,99% устгадаг онцлогтой. Мөн цэвэрлэгээний дараах хувцас эдлэлд бодисны үнэр үлдэхгүй, хүний биед харшил үүсгэдэггүй.

Толбо

Хувцас эдлэл дээр толбоны онцлогт тохируулан өөрийн лабораторид үйлдвэрлэсэн болон АНУ-ын “Church & Dwight”, Герман улсын “Henkel” компанийн толбоны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг тул энгийн цэвэрлэгээгээр арилахгүй толбыг арилгана. Мөн эдгээр толбо арилгагч нь хувцас эдлэлийн материалыг гэмтээдэггүй төдийгүй байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүнүүд юм.

Тоног төхөөрөмж

Италийн ILSA фирмийн бүрэн автомат хими цэвэрлэгээний машин тоног төхөөрөмж, Америкийн Alliance Laundry Systems компаний Speed Queen, UNIMAC маркийн угаалга хатаалгын машин зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт бүх төрлийн овор хэмжээтэй 10 тонн хувцас эдлэлийг чанарын өндөр түвшинд бүрэн хэмжээнд цэвэрлэж бэлэн болгох хүчин чадал бүхий хими цэвэрлэгээ, угаалгын төвтэй.

Ариутгал

Угаалгын тоног төхөөрөмж нь хувцас эдлэлийг өндөр концентрат бүхий озоноор баяжуулсан цэвэр усаар 4 удаа зайлснаар угаалгын бодисыг хувцас эдлэлээс бүрэн цэвэрлэж, хувцас эдлэлд хэрэглээний явцад бий болсон таагүй үнэрийг арилгаж, бактерийг 99,99% устгаж, халдваргүйжүүлнэ.

Индүүдэх

Хувцас эдлэлийн төрлөөс хамааран 5 төрлийн индүүг хэрэглэдэг. Эдгээр индүү нь бүгд уураар индүүдэх бөгөөд хамгаалалтын давхар ултай тул хувцас эдлэлийг гэмтээхгүй, гялайлгахгүй.

Программ

Хими цэвэрлэгээний машин нь байгаль орчинд ээлтэй, зөөлөн, нүүрс ус төрөгчийн бодисоор цэвэрлэдэг, бүх төрлийн хувцасанд зориулсон тусгай програмуудтай. Тус машинаар цэвэрлэгдсэн хувцас хими цэвэрлэгээний бодисны ямарч үлдэгдэлгүй, үнэргүй байдагаараа онцлог.

Хатаах

Хатаалгын тоног төхөөрөмж нь хувцас эдлэлийг индүүдэхэд тохиромжтой чийглэгтэй болтол хатаах тохиргоотой.

Баглаа боодол

Цэвэрлэгдсэн бүх хувцас эдлэлийг зориулалтын сав баглаа боодолд савлаж, хэрэглэгчдэд хүргэнэ.

Хүргэлт

Хүлээн авах, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

Химийн төвөөр аялцгаая